2014/09/04

How to Train Your Dragon 3 анимешны нээлт жилээр хойшиллоо

DreamWorks Animation кино компанийн амжилттай болж байгаа франчайзуудын нэг How to Train Your Dragon анимешны 2-р анги өнгөрөгч 5-р сард үзэгчдэд хүрж 600$ гаруй сая ам.долларын орлогыг boxoffice-с цуглуулж чадсан. 2010 онд эхний ангийг гаргаж амжилт олсноос хойш DreamWorks Animation кино компани How to Train Your Dragon-г гурамсан кино байхаар шууд төлөвлөсөн. Төлөвлөгөөгөөр бол сүүлийн анги How to Train Your Dragon 3 ирэх 2016 онд үзэгчдэд хүрэх байсан. Гэтэл өчигдөрхөн тэд уг анимешны нээлтийг бүтэн жилээр буюу 2014 оны 6-р сарын 9-нд нээлтээ хийхээр болгон хойшлууллаа.

Энэ нь мэдээж ажлаа чанартай байлгах дээр нь зах зээлийн асар том өрсөлдөөнөөс бий болсон сонголт болж байх шиг байна. Учир нь 2016 оны нээлтийн өдрийн тухайн 7 хоногт Pixar-ын алдарт Finding Nemo-ийн удаах анги Finding Dory гарна. Мөн дараах 7 хоногт нь The Lego Movie 2 болон Pixar-ийн нэр өгөгдөөгүй байгаа бас нэгэн кино  гарах юм. Ингэхлээр 2016 онд нээлт хийх нь How to Train Your Dragon 3 анимешны ашиг орлогын хувьд алдагдатай нөхцөл байдал үүсэх нь гарцаагүй байжээ.