2014/09/03

Ирэх хавар Frozen анимешны богино хэмжээний анимешн гарна

Disney кино компанийн шилдэг бүтээлүүдийн нэг болж чадсан Frozen анимешны богино хэмжээний кино ирэх хавар гарахаар болжээ. Frozen Fever нэртэйгээр бүтээгдэх тус богино хэмжээний анимешны найруулагчаар Frozen анимешныг найруулсан Jennifer Lee, Chris Buck нар эргэн хамтрах аж. Мэдээж богино хэмжээний анимешинд Anna, Elsa, Kristoff, Olaf нар эргэн гарна.

Frozen анимешныг амжилтанд хүрэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Robert Lopez, Kristen Anderson-Lopez гэх гэр бүлийн хоёрын бичсэн "Let It Go" дуу юм. Тэд мөн богино хэмжээний анимешнд зориулан шинэ дуу бүтээгдэх гэнэ.