2014/09/07

Үргээлэгийнхэн, Амжилтаа Ахиулъя нэгдлийн хамтын бүтээл "Давхар Цохилт" МУСК албан ёсны trailer

"Prime Pictures" (Үргээлэг) болон "Амжилтаа Ахиулъя" нэгдэлийн хамтын бүтээл "Давхар Цохилт" инээдмийн, драм төрлийн уран сайхны киноны албан ёсны trailer-г хүргэж байна. Тус киноны найруулагчаар Г.Анхбаяр, зохиолчоор Д.Батбаяр, Г.Анхбаяр нар, продюсераар Г.Ананхүү нар ажиллаж байна.

"Давхар цохилт" уран сайхны кинонд Камертоны Л.Ган-Эрдэнэ, Х ТҮЦ-ийн Л.Баттулга /Аглуу/, Ц.Цэрэнболд, Б.Мишээл, Д.Лхагва, Б.Навчаа, Мөрөөдлийн театрын Д.Баттөмөр /Батаа/, Топ модель Э.Одгэрэл нар оролцон тогложээ.

"Давхар цохилт" уран сайхны кино 9-р сарын 19-нд кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийнэ.