2014/09/05

"Давхар цохилт" МУСК teaser poster

"Луйврын хот" уран сайхны киноны найруулга дээр ажиллаж байсан Г.Анхбаярын ээлжит бүтээл "Давхар цохилт" уран сайхны кино дэлгэцнээ гарахад бэлэн болсон байна. Өмнө нь уг киноны SweetEmotion-ны Болороо, 3 охины Анхмаа, Kiwi-ийн Намуунаа нарын хамтран дуулсан дууг хүргэсэн бол энэ удаад тус киноны teaser poster дэлгэгдлээ.

"Давхар цохилт" уран сайхны кинонд Камертоны Л.Ган-Эрдэнэ, Х ТҮЦ-ийн Л.Баттулга /Аглуу/, Ц.Цэрэнболд, Б.Мишээл, Д.Лхагва, Б.Навчаа, Мөрөөдлийн театрын Д.Баттөмөр /Батаа/, Топ модель Э.Одгэрэл нар оролцон тогложээ.

"Давхар цохилт" уран сайхны кино 9-р сарын 19-нд кино театрын дэлгэцнээ нээлтээ хийнэ.