2014/09/11

Топ модел Одгэрэл, жүжигчин Мишээл нарын "Давхар цохилт" МУСК poster

Монголын кино сонирхогчдын анхаарлыг татаад байгаа "Давхар цохилт" инээдмийн, драм киноны шинэ poster-уудыг хүргэж байна. "Давхар цохилт" киног "Prime Pictures", "Амжилтаа Ахиулъя" ТББ хамтран бүтээж байгаа бөгөөд найруулагчаар Г.Анхбаяр ажиллажээ. Дүрүүдэд Л.Ган-Эрдэнэ, Х ТҮЦ-ийн Л.Баттулга /Аглуу/, Ц.Цэрэнболд, Б.Мишээл, Д.Лхагва, Б.Навчаа, Мөрөөдлийн театрын Д.Баттөмөр /Батаа/, Топ модель Э.Одгэрэл нар оролцсон. Энэ удаад залуу жшжигчин Б.Мишээл, топ модел Э.Одгэрэл нарын дүрийн Poster дэлгэгджээ.

"Давхар цохилт" уран сайхны кино 9-р сарын 19-нд кино театруудын дэлгэцнээ нээлтээ хийнэ. Тус киноны trailer-г эндээс үзнэ үү.