2014/09/18

Christopher Nolan-ийн Interstellar киноны шинэхэн poster

Өвөрмөц сэтгэлгээгээрээ танигдах болсон найруулагч Christopher Nolan-ийн ээлжит бүтээл, шинжлэх ухааны уран зөгнөлт Interstellar киноны шинэхэн poster дэлгэгдлээ. Тус киноны зохиолыг найруулагч Christopher Nolan өөрийн дүү Jonathan Nolan-тай хамтран 2007 оноос эхлэн бичиж байжээ. Киног Legendary Pictures-тай хамтран бүтээж байгаа бөгөөд визуал эффектийг 2010 онд  Inception кинон дээр ажилласан Double Negative компани гүйцэтгэж байгаа ажээ.


Interstellar кинонд Matthew McConaughey, Anne Hathaway, Jessica Chastain, Michael Caine нар ажиллаж байна. Кино ирэх 11-р сарын 7-нд хойд америкт нээлтээ хийнэ.