2014/09/10

Энэ зуны хит бол ...

Кино ертөнцийн талаар дагнан бичдэг томоохон сайтууд болон сэтгүүлүүд энэ зуны хит уран бүтээлийг нэрлэсэн байна. Уг бүтээлээр зохиолч John Green-ий ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн найруулагч Josh Boone-ий "The Fault in Our Stars" киног нэрлэжээ.

Уг киноны гол дүрүүдэд холливүүдийн залуу жүжигчид Shailene Woodley, Ansel Elgort, Nat Wolff нар тоглосон бөгөөд өнгөрөгч 6 сарын 6-нд нээлтээ хийсэн байна.

Киноны үйл явдлын хувьд хавдраар өвдсөн өсвөр насны 2 хүүхдийн хайр сэтгэлийн тухай өгүүлдэг аж.

Киног 12 сая долларын төсөвтэйгөөр бүтээсэн бөгөөд зөвхөн театрын үзвэрээс 293 сая долларын орлого олжээ.

Удахгүй киног болливүүдэд дахин хийхээр продюсерийн баг ажиллаж байгаа юм байна.