2014/09/04

"Аймшигтай нүүдэл" МУСК бүтээгдэж байна

"Аймшигтай нүүдэл" уран сайхны кино бүтээгдэж байна. Киноны зураг авалтыг өнгөрөгч 8-р сарын сүүлээр эхлүүлсэн. Кино зохиолыг МҮОНТ-ийн зөвлөх найруулагч, кино найруулагч, Ардын жүжигчин, Нацагдоржийн шагналт Г.Жигжидсүрэн, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан нар бичиж найруулагчаар Г.Жигжидсүрэн, 2-р найруулагчаар А.Төгсбаяр, ерөнхий оператороор Ж.Отгондаваа ажиллаж байгаа ажээ.


 "Аймшигтай нүүдэл" кинонд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, сэтгүүлч, СГЗ Ш.Гүрбазар, СГЗ Ө.Нарангэрэл, СТА О.Бат-Ундрал нар оролцох гэнэ.

Кино ирэх 2015 оны хоёрдугаар сард дэлгэцэнд гарах төлөвлөгөөтэй байна.