2014/08/31

Wesley Snipes өөрийн нэрийн хуудас болсон Blade киноны 4-р ангид эргэн ирнэ

Жүжигчин Wesley Snipes-ийн нэрийн хуудас, Marvel кино компанийн анхны дэлгэцийн амжилттай болсон франчайз нь болсон Blade киног санаж байгаа байх аа. Уг кино нь twilight киног гарахаас өмнө вампир цус сорогчдын тухай өгүүлэмжийг үзэгчдэд өөрөөр харуулсан онцлогтой кино байсан юм.

Blade цувралын эхний анги 1998 онд дэлгэцнээ гарч 131$ сая ам.доллар, 2-р анги Blade II нь 2002 онд гарч 155$ сая ам.доллар, 3-р анги Blade: Trinity 2004 онд гарч 128$ сая ам.доллар олсон байдаг. Blade франчайз нийтдээ 415$ сая ам.долларыг олсон байна. 2007 он жүжигчин Wesley Snipes удаах анги Blade 4-ийн талаар New Line Cinema Кино компанитай ярилцаж эхлэсэн ч ашиг хуваах тал дээр хэлэцэж чадаагүй учраас энэхүү төсөл удааширсан. Улмаар Wesley Snipes татвар нуун дарагдуулсаны улмаас 3 жилийн хорих ял авч 2010-2013 онд шоронд байснаар энэ төсөл эцэс болсон гэж хэлж болно. (Тэгээд ч twilight гарчихсан) Тэгвэл энэ төсөл ойрноос дахин яригдаж эхэллээ.

Marvel кино компани болон New Line Cinema кино компанийн сонирхол Blade цувралыг дахин эхлүүлэхээр ярилцаж байгаа ч Blade 4 ангид 53 настай Wesley Snipes-г эргэн ирнэ гэсэн мэдэгдлийг The New York Daily News нийтлэсэн байна