2014/08/06

Жүжигчин Н.Батцэцэгийн бүтээж буй Цэн тогоруу МУСК албан ёсны poster гарлаа

Жүжигчин Н.Батцэцэг болон түүний хүү М.Ивээл нарын бүтээж буй "Цэн тогоруу" киноны албан ёсны анхны poster гарлаа. Тус киноны найруулагчаар М.Ивээл, продюсераар Н.Батцэцэг ажиллаж байгаа юм. Кино зохиолыг М.Бишрэлт, М.Ивээл нар хамтран бичжээ. Дүрүүдэд Э.Идэрболд, Б.Оюун-Эрдэнэ, АЖ Д.Мэндбаяр, МУГЖ Д.Гүрсэд, МУГЖ Н.Батцэцэг, МУГЖ Б.Магсаржав, МУГЖ Н.Нэргүйбаатар, СТА У.Батбаатар, Б.Жүрмэддорж, Б.Баянмөнх нар тогложээ.

Жинжиймаа киноны багийн шинэ бүтээл "Цэн тогоруу" уран сайхны кино ирэх 9-р сарын 12-нд нээлтээ хийхээр товлогдоод байна.