2014/08/28

"The Da Vinci Code" үргэлжлэнэ

Өнгөрөгч 27-ы өдөр нэрт жүжигчин Tom Hanks найруулагч Ron Howard нар "The Da Vinci Code" цувралд эргэн ирж байгаагаа албан ёсоор зарлалаа. Шинэ ангид судлаач Robert Langdon тамын үнэн мөнөний эрэлд гарах ажээ.

Киноны зохиолыг зохиолч Dan Brown-ы "Inferno" туужаас сэдэвлэн Jack Ryan: Shadow Recruit, Premium Rush зэрэг киноны зохиолыг бичсэн David Koepp бичиж байгаа юм байна.
Киног 2015 оны 12 сарын 18-нд үзэгчдэд хүргэхээр кино багийнхан ажиллаж байгаа бөгөөд ирэх оны 4 сараас өмнө төслийн үндсэн ажлуудыг дуусгана гэжээ. Киноны эсрэг талын  дүрд тоглох жүжигчин сонгогдоогүй байгаа ч жүжигчин Michael Shannon төсөлд уригдсан талаарх мэдээлэл гарсан байна.