2014/08/07

Terminator 5 киноны нэр албан ёсоор зарлагдлаа

Би эргэж ирнэ гээд явсан "Terminator" хэтэрхий олон удаа эргэн ирэлт хийж байх шиг. Жүжигчин Arnold Schwarzenegger-ийн нэрийн хуудас болсон Terminator франчайзын шинэ ангийн нэрийг Terminator Genisys гэж нэрлэж байгаа талаар тэрээр өөрийн Instagram-аар дамжуулан зарлалаа.

Ирэх 2015 он 7-р сарын 1-нд нээлтээ хийх "Terminator Genisys" кинонд Emilia Clarke, Jai Courtney, Jason Clarke, Matt Smith, J.K. Simmons, Dayo Okeniyi, Byung Hun Lee нар оролцоно.