2014/08/29

"Step Up"-нхны ээлжит бүтээл

New Line Cinema-нхан маш гайхалтай нэгэн түүхийг дэлгэцнээ амилуулах гэж байна. Энэ бол Америкийн Баллетийн Театрийн гоцлол бүжигчин африк-америк гаралтай Misty Copeland-н тухай намтарчилсан бүтээл юм. Уг бүтээлийн зохиолыг бүжигчний өөрийн бичсэн "Life In Motion: An Unlikely Ballerina" нэрт зохиолоос сэдэвлэн Stephanie Allain,  Lenore Kletter нар бичиж байгаа бөгөөд харин киноны продюсерийн ажлыг "Step Up" кино багийнхан хийж байгаа аж.

Одоогоор киноны жүжигчдийн сонгон шалгаруулалтын ажил хийгдэж эхлээд байна. Киноны үйл явдлын хувьд нэрт бүжигчний 13 наснаас эхэлсэн мөрөөдөл хэрхэн тайзнаа амилж байгаа тухай өгүүлэх юм байна.