2014/08/01

SpongeBob-н шинэ адал явдал

Nickelodeon болон Paramount кино компанийн хамтран бүтээж буй "The SpongeBob Movie: Sponge Out of Water" киноны анхны трайлэр гарсан байна. Уг бүтээлийг хүүхэлдэйн киноны цувралын найруулагчаар ажилладаг Paul Tibbit найруулж байгаа бол зохиолыг Kung Fu Panda 2-н зохиолыг бичсэн кино зохиолч Jonathan Aibel, Glenn Berger нар бичсэн ажээ. Харин дүрүүдэд Tom Kenny, Clancy Brown, Rodger Bumpass, Bill Fagerbakke, Carolyn Lawrence нар дуу оруулж байгаа юм байна.
Кино энэ оны 12-дугаар сард үзэгчдэд хүрэх байсан ч хойшлож ирэх оны 2 сарын 6-нд 3D-р дэлгэцнээ гарахаар болжээ. Ингээд та бүхэнд трайлэрийг хүргэе.

Киноны талаарх өмнөх мэдээллийг энд дарж үзнэ үү!