2014/08/02

Найруулагч Peter Jackson-ийн The Hobbit: The Battle of the Five Armies киноны анхны trailer, poster

Ирэх 12-р сард төгсгөлийн анги нь гарах The Hobbit гурамсан бүтээлийн сүүлчийн анги The Hobbit: The Battle of the Five Armies киноны анхны trailer-г хүргэж байна. Найруулагч Peter Jackson-ийн нэрийн хуудас болсон LOTR киноны өмнөтгөл түүхийг өгүүлсэн гурамсан бүтээл ийнхүү төгсгөл болж байгаа юм. The Hobbit франчайз кино бүтээгдчидийн төсөөллөж байсанчлан тийм ч их ашиг орлогыг авчирч чадаагүй. Гэхдээ ямартай ч балансаа барьж байгаа. Хэрэв ашигтай бүр илүү ашигтай ажиллаад эхлэвэл тэд шинэ түүх олохыг үгүйсгэхгүй. Ямартай ч зохиолч J. R. R. Tolkien-ийн тухай намтарчилсан уран сайхны кино бүтээгэдэхээр болоод байгааг дуулгая.

The Hobbit: The Battle of the Five Armies кино ирэх 12-р сарын 17-нд нээлтээ хийнэ. Кинонд Ian McKellen, Martin Freeman, Richard Armitage, Evangeline Lilly, Lee Pace, Luke Evans, Benedict Cumberbatch, Stephen Fry, Cate Blanchett, Ian Holm, Christopher Lee, Hugo Weaving, Ken Stott, James Nesbitt, Orlando Bloom нарын одод оролцож байна.