2014/08/21

Хөгжилтай залуу Paul Rudd сүүдэр тал Ant-Man киноны анхны төрх

Бид Marvel-ийн дараагийн кино Ant-Man-ийг чих тавин сонирхож байгаа. Учир нь энэ шинэ франчайз болон гарах ёстой. Тиймээс Marvel-ийнхан ихээхэн анхаарал тавьж ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Киноны гол дүр Ant-Man буюу Scott Lang-ийн дүрийг ихэвчлэн инээдмийн киноны дүр дээр ажиллаж байсан Paul Rudd тоглож байгаа. Ant-Man-ы дүр түүний хувьд анхны томоохон action төрлийн дүр нь болж байна. Тиймээс түүний хувьд чамгүй хөдөлмөр гаргаж байгаа нь лавтай. Тэрээр дүрдээ хэр сайн хувирасанг бид ирэх 2015 оны 7-р сарын 17-нд харна. Үүнээс өмнө Marvel кино компани хамгийн анхныхаа албан ёсны дүрийн зургийг дэлгэсэнг хүргэж байна.