2014/08/26

"Mission: Impossible 5" эхэллээ

Бараг 20 жилийн түүхтэй болж буй Mission: Impossible цувралын ээлжит ангийн зураг авалт өнгөрөгч өдрүүдэд Австрийн Вена хотод эхэлсэн байна. Одоогоор киноны зохиолын талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй байгаа ч киноны дүрүүдэд өмнөх "Mission: Impossible – Ghost Protocol" ангийн ихэнх жүжигчид тоглож байгаа ажээ.
Шинэ ангийг Jack Reacher киног найруулсан кино найруулагч Christopher McQuarrie найруулахаар болсон бөгөөд киноны зохиолыг Will Staples бичсэн байна. Кино ирэх оны Зул сарын баяраар үзэгчдэд хүрэх юм байна.