2014/08/04

Миний ах атаман МУСК trailer удахгүй гарна (Leaked video)

Фантастик продакшн, F Студи, Монголын соёл урлагийн менежментийн холбоо хамтран бүтээж буй "Миний ах атаман" адал явдалт уран сайхны киноны trailer бэлэн болоод байна. Хэдийгээр trailer бэлэн болсон байгаа хэдий ч албан ёсоор цацагдаж эхлээгүй байна. Үүний өмнө тус trailer-ийн үзлэгийн үеийн утасны бичлэгийг хүргэж байна. Сонирхолтой кино болох шинжтэй.

"Миний ах атаман" киноны зохиол, найруулага дээр Б.Тамир ажилласан. Киноны гол дүрүүдэд М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь, М.Хулан, жүжигчин Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр нар тогложээ.