2014/08/21

Milla Jovovich жирэмслэж RESIDENT EVIL 6 кино хойшлогдож магадгүй

2 сарын өмнө Resident Evil 6 киноны эхний зохиолыг Paul W.S. Anderson (Milla Jovovich-ийн нөхөр) гаргасан байгаа талаар мэдээллэсэн. Одоогоор киноны нэрийг эцэслээгүй байгаа ч Resident Evil: The Final Chapter гэсэн нэрээр төсөл урагшлаж байна. Саяхан жүжигчин Milla Jovovich өөрийн Resident Evil: The Final Chapter киноны ажлаараа Өмнөд Африкийн Cape Town-руу зорисон байна. Сонирхолтой нь энэ үеээр тэд Milla Jovovich-ийг жирэмсэн болсонг мэдсэн байна. Тиймээс тэд киноны хүнд үзүүлбэрүүдийг яаралтайгаар дуусгахаар зорьж байгаа ажээ. Гэдэс нь томорчихвол ямар юмны зомбины эсрэг комбо хийж чадах билээ дээ.

Milla Jovovich болон Paul W.S. Anderson нарт баяр хүргэе. Ямартай ч ирэх зун гэхэд шинэ киноны ажил бараг дуусах нь лавтай хэдий ч түүний жирэмслэлт киноны хөгжүүлэлтийн төлөвлөгөөнд томоохон өөрчлөлт оруулах нь дамжиггүй юм.