2014/08/04

Meryl Streep, Johnny Depp нарын Into the Woods киноны trailer

1987 оноос алдарт Broadway-ийн тайзнаа тавигдаж эхлэсэн "Into the Woods" musical уран сайхны кино болон дэлгэцнээ гарах гэж байна. Ах дүү Grimm-ийн үлгэрүүд дээр тулгуурлан "Little Red Riding Hood", "Jack and the Beanstalk", "Rapunzel", "Cinderella" үлгэрийн баатруудын үйл явдалуудыг хослуулсан "Into the Woods" киног Walt Disney Studios кино компани ирэх зул сараар буюу 12-р сарын 25-нд үзэгчдэд хүргэхээр төлөвлөөд байна.


Киноны найруулагчаар 2002 онд Chicago музикл киногаараа Oscar-с шилдэг кино шагналыг хүртэж байсан Rob Marshall ажиллаж байна. Дүрүүдэд hollywood-ийн A зэрэглэлийн одод болох Meryl Streep, Johnny Depp, Emily Blunt, James Corden, Anna Kendrick, Chris Pine, Lilla Crawford, Daniel Huttlestone, Tracey Ullman, Christine Baranski, Mackenzie Mauzy, Billy Magnussen нар тогложээ.