2014/08/24

Marvel-ийн танилцуулсан Spider-Woman хэт эр*тик гэсэн шүүмжлэл дагууллаа

Дөнгөж өнгөрөгч сард Marvel компани эмэгтэй Thor төслөө танилцуулсан билээ. Тэгвэл энэ сард Эмэгтэй хүн аалзийг (Spider-Woman) тэд танилцуулах учиртай байжээ. Marvel компани Spider-Woman #1 комик гаргахаар ажиллаж байгаа. Тэдний танилцуулж байгаа Spider-Woman-ий эхний төрхийг Milo Manara зурсан байна. Гэвч энэхүү төрх багагүй шүүмжлэлд өртөөд байна. Учир нь зураач Milo Manara өмнө нь Click, Butterscotch, Hidden Camera зэрэг насанд хүрэгчдийн комик дээр ажиллаж байсан бөгөөд энэ хэв маягийг шингээсэн хэт эр*тик Spider-Woman болсон гэсэн шүүмжлэлийг дагуулаад байна.