2014/08/26

"Lucy" үргэлжлэх үү?

Адал явдалт, триллэр киноны төрөлд өөрийн гэсэн өвөрмөц хэв маягийг бий болгож чадсан францын кино найруулагч Luc Besson-ы ээлжит бүтээл болох "Lucy"-н шинэ ангийн талаарх яриа яг одоогоор кино сайтуудын халуун мэдээ болоод байна.

Найруулагчийн сүүлийн жилүүдэд бүтээсэн бүх кино 2-с доошгүй цувралаар үргэлжилсэн мөн түүнчлэн зарим нэг кино тв цуврал болсон зэрэг баримтад тулгуурлан кино сонирхогчид Lucy-н ээлжит анги гарах нь тодорхой гэж бодож байгаа байх. Тэгвэл энэ талаар найруулагч "Ямар нэгэн сайхан санаа төрвөл үргэлжлэхийг үгүйсгэхгүй" гэсэн бол гол дүрийн жүжигчин Scarlett Johansson "Би киноны ээлжит ангийг төсөөлөхгүй байна. Бүтээгдэхгүй байх" гэсэн ярилцлага өгчээ.