2014/08/31

Лхагвасүрэн - Эрчүүд (Миний ах атаман OST)

Фантастик продакшн болон F студийн хамтын бүтээл "Миний ах атаман" адал явдалт уран сайхны киноны Эрчүүд гэх дуу бэлэн болсон байна. Тус дууны үг, аяыг Д.Өлзий-Орших бичсэн байна. Дууг МУГЖ Х.Лхагвасүрэн дуулжээ.

"Миний ах атаман" киноны зохиолч, найруулагчаар Б.Тамир ажилласан. Дүрүүдэд Ж.Алтаншагай, М.Баярбат, Ц.Төмөрбаатар, ц.Төмөрхуяг, Б.Хулан, Э.Алдар, Б.Барслхагва, М.Наранмөнх нар тогложээ.

Миний ах атаман уран сайхны кино ирэх 9-р сарын 12-нд дэлгэцнээ нээлтээ хийнэ.  Миний ах атаман киноны trailer болон poster-г эндээс үзнэ үү.