2014/08/21

"Kickboxer" дахин хийгдэж эхэллээ

90-ээд оны үед үзэгчдийг байлдан дагуулж байсан "Kickboxer" кино дахин бүтээгдэхээр болжээ. Уг киноны гол дүрд тухайн үед нэрт жүжигчин Jean Claude Van Damme тоглож байсан юм. Шинэ төслийн найруулагчаар Хонконгийн кино найруулагч Stephen Fung ажиллах бөгөөд киноны гол дүрүүдэд орчин үеийн зодооны урлагийн нэрт төлөөлөгчид болох Alan Moussi, Georges St.Pierre, Dave Bautista нар тоглох юм байна.
Кино төслийн ерөнхий продюсероор RIDDICK цуврал, THE LAST SAMURAI зэрэг киноны продюсероор ажиллаж байсан Ted Field ажиллахаар болсон бөгөөд тэрээр өөрийн шинэ бүтээлийг өндөр төсөвтэйгөөр маш гайхалтай бүтээл төрүүлнэ гэж хэлсэн байна.
Киног бүтээгчид өнгөрөгч Каннын наадмын үеэр киноны эрхийг худалдан авчээ.