2014/08/31

Таванбаярын "Хүдэн" МУСК удахгүй нээлтээ хийнэ (+teaser poster)

Мөрөөдлийн зүгт (2008), "Үнэнээс хол" (2009), "Эзэнгүй бөгж" (2010), "Долоон бурхан харвадаггүй" (2011), "Улаан дөрвөлжин" (2012) зэрэг кино зохиолуудыг бичсэн Л.Таванбаярын ижил нэрт номноос сэдэвлэн "Хүдэн" уран сайхны кино бүтээгдээд байна. Тус киног Жаалхүү фильм болон Хишигтэн нэгдэл хамтран бүтээж байна. Киноны зохиолч, найруулагчаар Л.Таванбаяр, продюсераар Ц.Шинэдорж ажиллажээ. Гол дүрүүдэд Ч.Болд, Б.Алтжин, Б.Эмүжин, Н.Төмөрбат, А.цэгмэд, Б.Пүрэвбат, Н.Ялалт нар оролцон тогложээ.

Хүдэн уран сайхны киноны нээлтийн тов зарлагдаагүй байна. Ямартай ч тун удахгүй үзэгчдийн хүртээл бологохоор уран бүтээлчид ажиллаж байгаа ажээ. Ингээд Хүдэн киноны teaser poster-г хүргэж байна.