2014/08/02

Guardians of the Galaxy киноны оронд Rise of the Guardians киног үзүүлжээ

Өнгөрөгч баасан гарагаас эхлэн энэ зуны их хүлээлтүүдийн нэг, Marvel кино компанийн Guardians of the Galaxy кино кино театруудын дэлгэцнээ гарч эхлээд байгаа. Үүнтэй холбоотой нэгэн хөгтэй явдал хэд хэдэн удаа давтагдаад байна. 


Учир нь кино театруудаар Guardians of the Galaxy киног дэлгэцнээ гаргах гэж байгаад 2012 онд дэлгэцнээ гарсан, DreamWorks Animation-ийн Rise of the Guardians киног тавих тохиолдол гарсан байна. Тухай бүрт нь үзэгчид хашгиралдаж байсан бөгөөд зарим нь бидэнд үнэгүй нэг кино үзэх тасалбар өгсөн юм байна гэж хошигносон байна.