2014/08/20

Ээжээ надтай гэрлээч МУСК албан ёсны trailer

Милл кино компани болон Mongolfilm group-ийн хамтын бүтээл "Ээжээ надтай гэрлээч" уран сайхны киноны trailer-г хүргэж байна. Тус киноны найруулагчаар Л.Лхагважаргал, продюсераар Д.Баттөмөр, зохиолчоор Д.Мөнхбат ажилласан байна. Дүрүүдэд Б.Анхбаяр, Ч.Ундрал, Г.Ган-Очир, Д.Баттөмөр, Б.Хулан нар тогложээ.

Кинонд амьдралын үнэт зүйл болох гэр бүл тухай өгүүлэх төдийгүй гэр бүлийн салалт гэдэг нь зөвхөн эхнэр нөхөр төдийгүй хүүхдэд хэчнээн хүнд тусдагийг харуулсан дэлгэцийн бүтээл юм. Чадварлаг сэтгэл зүйч залуу анхны хайрынхаа төлөө өөрийн гэсэн амьдрал болон үнэтэй бүхнээ гаргуунд гаргах болно. Тэр дундаа сэтгэл зүйн мэргэжлээ давуу тал болгож эхнэр хүүхдээсээ цэвэрхэн салах болно. Эцэст нь юу өрнөхийг кинонаас та үзээрэй.

Ээжээ надтай гэрлээч уран сайхны кино ирэх 8-р сарын 15-наас кино театрын дэлгэцнээ гарч эхлээд байна. Тус киноны албан ёсны poster-г эндээс үзнэ үү.