2014/08/04

Ээжээ надтай гэрлээч МУСК 8-р сарын 15-нд нээлтээ хийнэ (promo video)

Милл кино компани болон Mongolfilm group-ийн хамтын бүтээл "Ээжээ надтай гэрлээч" уран сайхны киноны энэ сарын 15-наас кино театруудын дэлгэцнээ гарч эхлэхээр товлогдлоо. Тус киноны өнгө засварын ажлыг өмнөд хөршид хийж байгаа бөгөөд удахгүй trailer үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна.

Тус киноны найруулагчаарк Л.Лхагважаргал, продюсераар Д.Баттөмөр, зохиолчоор Д.Мөнхбат ажилласан байна. Дүрүүдэд Б.Анхбаяр, Ч.Ундрал, Г.Ган-Очир, Д.Баттөмөр, Б.Хулан нар тогложээ.