2014/08/27

Box office: 20140825 Guardians of the Galaxy (2014)


1. Guardians of the Galaxy: Өнгөрөгч 7 хоногт: $17.2 сая, нийт: $251.5 сая
2. Teenage Mutant Ninja Turtles: Өнгөрөгч 7 хоногт: $16.7 сая, нийт: $145.5 сая
3. If I Say: Өнгөрөгч 7 хоногт: $15.7 сая, нийт: $15.7 сая
4. Let's Be Cops: Өнгөрөгч 7 хоногт: $10.8 сая, нийт: $45.1 сая
5. When the Game Stands Tall: Өнгөрөгч 7 хоногт: $8.4 сая, нийт: $8.4 сая

6. The Expendables 3: Өнгөрөгч 7 хоногт: $6.5 сая, нийт: $27.4 сая
7. The Giver: Өнгөрөгч 7 хоногт: $6.4 сая, нийт: $23.8 сая
8. Sin City: A Dame to Kill For: Өнгөрөгч 7 хоногт: $6.3 сая, нийт: $6.3 сая
9. The Hundred-Foot Journey: Өнгөрөгч 7 хоногт: $5.3 сая, нийт: $32.5 сая
10. Into the Storm: Өнгөрөгч 7 хоногт: $3.8 сая, нийт: $38.3 сая

If I Stay (2014)

Director: R.J. Cutler
Stars: Chloë Grace Moretz, Mireille Enos, Jamie Blackley
imdb: 7.1

Gayle Forman-ийн адил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн If I Stay драм кино. Гол дүрд өсөж яваа залуу жүжигчин бүсгүй Chloë Grace Moretz тоглосонг онцлоё. Найруулагчаар ихэвчлэн телевизийн уран бүтээл дээр ажиллаж байсан R.J. Cutler ажилласан. If I Stay кино нь түүний анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болж байна. Киног New Line Cinema кино компани 11$ сая ам.доллараар бүтээн одоогийн байдлаар 16$ сая ам.долларын орлогыг цуглуулаад байна.



When the Game Stands Tall (2014)

Director: Thomas Carter
Stars: Jim Caviezel, Alexander Ludwig, Michael Chiklis
imdb: 7.0

Энэхүү кинонд 1992-2003 оны хооронд АНУ-ын ахлах сургуулиудын хоорондын хөлбөмбөгийн тэмцээний хамгийн өндөр оноо авсан De La Salle High School -ын тухай өгүүлэх юм. Энэ өгүүлэмж мэдээж Neil Hayes-ийн 2003 оны адил нэрт номноос сэдэвлэн бүтээгдсэн. Mandalay Pictures кино компаниас 15$ сая ам.доллар гаргаж бүтээсэн уг кино өнөөдрийн байдлаар boxoffice-с 9$ сая ам.доллар цуглуулаад байна. Кино шүүмжлэгчдээс сөрөг үнэлгээ аваад байгаа хэдий ч imdb-ийн үнэлгээгээр өндөр гэж хэлж болох 7.0 оноотой байна.



Sin City: A Dame to Kill For (2014)

Director: Frank Miller, Robert Rodriguez
Stars: Mickey Rourke, Jessica Alba, Josh Brolin
imdb: 7.2

Frank Miller-ийн 2005 оны Sin City киноны удаах анги, кино сонирхогчдын дунд хүлээлттэй байсан Sin City: A Dame to Kill For дэлгэцнээ гарлаа. 70$ гаруй сая ам.доллараар бүтээсэн уг төсөл нээлтийн 7 хоногтоо 11$ сая ам.долларын орлого олж "шатахаар" харагдаж эхэллээ. Гэсэн хэдий ч кино шүүмчлэгчдээс 7.2 оноо цуглуулж чадсан нь тэдэнд гэрэлтэй мэдээж байж болох юм. Sin City: A Dame to Kill For киноны талаар бусад мэдээллийг эндээс үзнэ үү.