2014/08/18

Ногоон луунуудын өшөө авалт

2002 онд кино сонирхогчдыг байлдан дагуулсан "Infernal Affairs" киног бүтээгчид ээлжит кино төслөө ирэх 9 сарын 11-нд "Revenge of the Green Dragons" нэртэйгээр үзэгчдэд хүргэхээр болсон байна. Найруулагч Andrew Lau энэ удаад америк дахь хятад хорооллын харанхуй ертөнцийг ах дүү Sonny, Steven нарын бодит амьдралаар дүрслэн харуулжээ. Киноны гол дүрүүдэд Ray Liotta,Justin Chon,Harry Shum, Jr.,Kevin Wu, Billy Magnussen нар тоглосон бөгөөд нэрт найруулагч Martin Scorsese киноны ерөнхий продюсероор ажилласан байна. Ингээд та бүхэнд киноны трайлэрийг хүргэе.