2014/08/24

Bad Boys 3 кино хийгдэнэ гэж жүжигчин Martin Lawrence хэллээ

Энэ жилийн томоохон цуурхалууд Zoolander 2, Ghostbusters 3, Bad Boys 3 гэсэн кинонууд хийгдэнэ гэсэн мэдээллүүд байлаа. Хэдий тийм ч худлыг олон дахин давтвал үнэн болдог гэдэг шиг адал явдалт, инээдмийн  Bad Boys 3 киноны талаар жүжигчин Martin Lawrence нэгэн ярилцлагын үеээр зохиол бичигдсэн байгаа талаар мэдээлэл өгсөн байна. Тэрээр хэлэхдээ энэ талаар продюсер Jerry Bruckheimer ярилцсан байгаа. Зохиол бичигдэж байна. Бараг дуусах дөхсөн. Би төсөөлөхдөө тансаг машин хөлөглөсөн Miami-ийн хоёр цагдаа энэ тэнүүгээр бужигнуулах байх гэжээ.

Bad Boys киноны эхний анги 1995 онд дэлгэцнээ гарсан. 19$ сая ам.доллараар бүтээгдэж 141$ сая ам.долларыг цуглуулсан байдаг. Харин удаах анги Bad Boys II кино 2003 онд дэлгэцнээ гарсан бөгөөд 130$ сая ам.доллараар бүтээгдэж 273$ сая ам.долларын орлогыг boxoffice-с цуглуулсан байдаг ажээ. Эдгээр кинонуудын найруулагчаар  Michael Bay, продюсераар Jerry Bruckheimer ажиллаж гол дүрүүдэд  Martin Lawrence болон Will Smith нар тоглосон байдаг билээ.