2014/08/27

Тоторо бол үхлийн бурхан, My Neighbor Totoro киноны талаар таны мэдэхгүй АЙМШИГТ түүх

Японы алдарт аниме найруулагч Hayao Miyazaki-ийн оргил бүтээлүүдийн нэг My Neighbor Totoro киноны өгүүлэмжийн талаар өмнө нь сонсож байгаагүй "АЙМШИГТ" түүхийг танд хүргэж байна.

  1. Тоторог харсан хүн удалгүй үхдэг, мөн тоторог үхлийн дохио гэж хэлэх нь бий. Охидын ээжийнх нь хэвтэж байсан эмнэлэг нь амьдрал дээр байдаг жинхэнэ эмнэлэг бөгөөд эдгэрэшгүй өвчтэй өвчтнүүд хэвтдэг байсан гэнэ.
  2. Киноны сүүл хэсэгт тосгоны иргэд Мэй-ын шаахайг цөөрөмөөс олдог бөгөөд энэ үед Мэй аль хэдийн живсэн байсан. Гэвч Сацүки уг бодлыг дарж цөөрмөөс олсон шаахайг Мэй-ынх биш гэж өөрийгөө тайвшруулна. Уг хэсгээс хойш эгч дүү 2 сүүдэргүй гарна.
  3. Сацүки Тоторо болон мууран автобус-ын хамт Мэй-ын байгаа газар руу явах бөгөөд тэд тосгоны иргэдэд үл үзэгднэ. Энэ хэсэг нь Сацүки мууран автобусанд сууж үхэгсдийн газар руу явж байгаа юм.
  4. Эмнэлэгт ээж нь “Надад тэр модон дээр Сацүки Мэй 2 инээгээд суугаа гэж санагдаж байна.” Гэж хэлдэг бөгөөд хэрэв тэд аль хэдийнээ эмнэлэг дээр ирсэн юм бол яагаад ээж дээрээ ирж уулзаагүй юм бол? Яагаад гэвэл киноны энэ хэсэгт эгч дүү 2 аль хэдийнээ нас барсан гэж харагдаж байна.
  5. Уг кинонд гардаг тосгон нь Японд 60 аад онд болсон эгч дүү 2-ын аллагын хэрэг болсон газар бөгөөд уг хэрэг нь 5-р сарын 1-нд (May 1st) болсон байна. Мөн эгчийн нэрийг Сацүки гэдэг бөгөөд энэ нь Японоор 5-р сар гэсэн утгатай, харин дүүгийн нэрийг Мэй гэдэг бөгөөд уг нэр нь Англиар May буюу мөн 5-р сар гэж орчуулагдаж байгаа юм байна. Уг болсон хэрэгт дүү нь түрүүлж алга болсон бөгөөд маргааш нь ойд хутгалуулсан цогцос нь олдсон гэнэ. Харин эгч нь уг явдлын дараа шоконд орж цагдаа нарт “мангас муур” болон “аварга элбэнх” зэргийг харсан гэж хэлсэн гэнэ. Уг эгч дүүсийн ээж нь мөн өвчний улмаар нас барсан байсан байна.