2014/07/01

Зүрхээр наадагч МУСК анхны teaser poster

"Зэрлэг цэцэгсийн хүлэмж" уран сайхны киногаар дэлгэцийн уран бүтээлийн гараагаа хүчтэй эхлүүлсэн Хувьсал продакшн дараагийн дэлгэцийн бүтээлийнхээ ажилд ороод байгаа. Тэд энэ удаад Зүрхээр наадах гэнэ. Зүрхээр наадагч уран сайхны киноны зохиолыг тус продакшны залуу жүжигчин А.Ганчимэг бичсэн, ерөнхий найруулагчаар Уранчимэг ажиллаж байна. Киноны зураг авалт хийгдэж эхлээд байгаа бөгөөд гол дүрд Азийн топ модел О.Мөнхдалайг сонгосон гэнэ. Ингээд тус киноны анхны teaser poster-г хүргэж байна.