2014/07/23

The Hobbit: The Battle of the Five Armies киноны анхны албан ёсны зураг

Warner Bros кино компани The Hobbit гурамсан бүтээлийнхээ сүүлийн анги The Hobbit: The Battle of the Five Armies киног энэ онд гаргана. Тэд өнгөрөгч 7 хоногт Comic Con кино наадамд зориулан тус киноныхаа анхны албан ёсны зургийг дэлгэлээ. Өгүүлэмжийн хувьд тийм ч их мэдээлэл өгөхүйц зураг биш ч гэсэн кино фенүүдийнх нь хувьд таатай санагдах нь лавтай. Уг зурагт Gandalf (Ian McKellen) болон Bard (Luke Evans) нар хамт гарсан байна.

The Hobbit: The Battle of the Five Armies кинонд Martin Freeman, Richard Armitage, Orlando Bloom, Evangeline Lilly, John Bell, Jed Brophy, Adam Brown, John Callen, Benedict Cumberbatch, Stephen Fry, Ryan Gage, Mark Hadlow, Peter Hambleton, Stephen Hunter, William Kircher, Graham McTavish, Michael Mizrahi, James Nesbitt, Dean O’Gorman, Lee Pace, Mikael Persbrandt, Ken Stott, Aidan Turner нар оролцож байна. Кино ирэх 12-р сарын 17-нд нээлтээ хийнэ.