2014/07/23

SpongeBob-ийн ресторан амьдрал дээр хийгдэж байна

Алдарт SpongeBob-ийг танихгүй хүн үгүй бизээ. Далайн биологч, аниматор Stephen Hillenburg санаачлан бүтээж 1999 оноос Nickelodeon сувгаар цацагдаж эхлэсэн SpongeBob SquarePants (Монгол хэлнээ буулгаваас Дөрвөлжин бандагат ХөвсгөрХүү :P. За бага зэрэг хөгжилдлөө) телевизийн цуврал хүүхэлдэйн киноны гол дүр SpongeBob маань ноён Mr. Krabs-ийн Krusty Krab хоолны газарт ажиллаж амьдралаа залгуулдаг билээ.

Тэгвэл энэхүү хоолны газрыг уг шоун дээр гардаг тохижилтоор нь амьдрал дээр бий болгож байгаа юм байна. Энэ рестораныг Palestine-ийн Ramallah хотноо нэгэн сүйхээтэй залуу санаачлан бий болгож байгаа ажээ.