2014/07/18

Shawshank Redemption киноны талаар таны мэдэхгүй 11 баримт

Шавшанкаас оргосон нь / Shawshank Redemption 1994 / кино итгэл найдвар, нөхөрлөл, мөн мэдээж шоронгийн амьдралын тухай өгүүлдэг. Энэ гайхалтай киноны галзуу фенүүд олон байдаг. Бүх цаг үеийн хамгийн мартагдашгүй шоронгийн тухай киноны дурсгалд зориулж Шавшанкаас оргосон нь киноны талаар таны мэдэхгүй 11 зүйлсийг хүргэж байна. Энэхүү киног хэдэн ч удаа үзсэн байсан хамаагүй дараах мэдээллийг уншаад дахин нэг удаа үзээрэй.

1. Амьтантай зэрлэгээр харьцсан уу?
Амьтны харгислалын эсрэг Америкийн нийгэмлэгээс хөгшин номын санч Brooks болон түүний тэжээмэл хэрээ хоёрын талаар гардаг киноны хэсгүүдийг хянаж үзээд Brooks хэрээгээ амьд авгалдайгаар хооллож байгаа хэсгийг шүүмжилжээ. Энэхүү хэсэг нь авгалдайн хувьд харгислал болно хэмээн үзсэн байна. Үүний дагуу байгалын жамаар үхсэн авгалдайг кинонд ашигласан байна.


2. Бяцхан Морган
Морган Фриманы хүү Алфонсо Фриман киноны 2 хэсэгт дүрээ гаргажээ. Red-ийн хугацаанаасаа өмнө суллагдах тухай баримт дээрх түүний залуу үеийн зураг нь үнэндээ Алфонсогийн зураг байдаг аж. Мөн шинэ хоригдлууд шоронд ирэх үед “шинэхэн загаснууд ирж байна!” хэмээн шоглодог хоригдлын дүрд Алфонсо тогложээ.


3. Яагаад уг киног 100-аад удаа үзсэн бэ?
Шавшанкаас оргосон нь кино яагаад бүх л сувгуудаар байнга гарч байдаг юм бол? Уг киноны DVD болон киноны эрхийг Ted Turner Warner-оос худалдан авч өөрийн киноны суваг болох TNT-д худалдсан байна. Ингээд л өөрийнхөө сувгаар киног 100-аас ч илүү удаа гаргасан аж.


4. Rob Reiner
Жүжигчин, найруулагч Rob Reiner өмнө нь Stephen King-ийн 2 зохиолыг найруулж байжээ. Мөн Шавшанкаас оргосон нь киног ч бас найруулах хүсэлтэй байжээ. Тэрээр Andy-ийн дүрд жүжигчин Tom Cruise-г Red-ийн дүрд жүжигчин Harrison Ford-ийг тоглуулах бодолтой байсан аж.


5. Баба биш гого
Andy муу усны хоолойгоор мөлхдөг хэсэгт үнэндээ хоолойнд муу усны оронд шоколадны сироп орлуулсан аж. Энэхүү зураг авалтыг хийсэн засан хүмүүжүүлэх газар очиж үзсэн киононы нэгэн фений хэлснээр уг хоолойгоос одоо хүртэл шоколадны үнэр салаагүй байсан гэжээ.


6. Библийн битүү дохио
Киноны зураг авалтын нэгэн хэсэг дээр Warden Norton Andy-ийн алхаа нууж байсан Библийг нээх үед Exodus буюу боолчлолоос оргон зугтаж буй еврейчүүдийн тухай гардаг номын хэсэг нээгддэг аж. Энэхүү Exodus-ийн түүхээр  Exodus: Gods and Kings гэх киног Ridley Scott бүтээж байгааг эндээс уншина уу.


7. Кино зургийн талбай
Шавшанкийн шоронгийн дотоод зураг авалтыг нэгэн цогцолбор барилга дотор хийжээ. Харин шоронгийн өрөөний зураг авалтыг Mansfield засан хүмүүжүүлэх газарт хийсэн байна.


8. Хэлмэгдэгч хоригдол
Andy-г цагаатгахад туслах байсан хоригдол Tommy Williams-ийн дүрд Brad Pitt тоглох байсан аж. Харин түүний оронд Gil Bellows уг дүрийг бүтээсэн юм.

9. Төгсгөлийн зураг авалт
Киноны сүүлийн хэсэг болох Red Мексикийн далайн эрэг дээрээс Andy-г олдог хэсэг уг нь кинонд орохоор төлөвлөгдөөгүй байжээ. Найруулагч Frank Darabont Stephen King-ийн зохиолыг аль болох хэвээр нь дүрслэхийг зорьж байсан учир зохиолд гардаггүй уг сүүлийн хэсгийн зураг авалтыг эсэргүүцэж байсан байна. Гэвч хамтран зүтгэгчид нь уг хэсгийг оруулахаар ятгаж зөвшөөрүүлж чаджээ.

10. Dollar Baby
1986 онд Frank Darabont зохиолч Stephen King-ийн Dollar Baby төслийн Өрөөн доторх эмэгтэй зохиолыг 1 доллараар авч кино болгон оюутны кино наадам дээр оролцсоноор тэд анх хамтрагчид болж байжээ. Шавшанкаас оргосон нь зохиолыг авах үеэр тэд анх уулзалдсан байна. Darabont мөн King-ийн Ногоон бүс (Green Mile) зохиолыг найруулан тавьсан аж.

11. Сонин давхцал
King-ийн хувилбар дээр Red Ирланд хүн байдаг. Darabont үүний талаар Фриманд хэлээгүй байсан аж. Фриманы зураг авалтын үеэр Andy Фриманаас яагаад түүнийг Red гэж дууддаг болохыг асуухад “Магадгүй би Ирланд хүн болохоор тэр байх” хэмээн хариулсан байна. Үнэхээр сонин тохиолдол шүү.

Текст мэдээллийг ikon