2014/07/24

Peter Jackson-ийн The Hobbit: The Battle of the Five Armies киноны анхны teaser poster гарлаа

Warner Bros. Pictures кино компани болон Peter Jackson нарын хамтран бүтээж буй The Hobbit гурамсан бүтээлийн сүүлийн анги The Hobbit: The Battle of the Five Armies киноны анхны teaser poster гарлаа. Уг poster-ийг San Diego хотноо зохион байгуулагдаж буй Comic-Con наадамд өөрсдийн хэсэгтээ зориулан кино бүтээгчид гаргасан нь энэ. Тэд ирэх 26-ны өдөр Comic-Con-ийн H зааланд 10 цагаас өөрсдийн сурталчилгааны ажлаа эхлүүлэх ажээ.

The Hobbit: The Battle of the Five Armies кино ирэх 12-р сарын 12-нд нээлтээ хийнэ.