2014/07/02

Оюунтүлхүүр - Хайрт минь (Миний хайр OST)

Bondooloi film, Miyegombo film хамтран "Миний хайр" уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн билээ. Уг кино үзэгчдээс сайн үнэлгээ аваад байгаа. Тус киноны найруулагчаар Ц.Золжаргал, зохиолчоор А.Миеэгомбо, Ц.Золжаргал нар ажилласан. Дүрүүдэд Э.Мөнхтөр, Б.Баярмаа, Б.Билэгдэмбэрэл, П.Баярцэнгэл, Ш.Жавхлан, Ж.Мөнхзул, Э.Ууганбаяр, Г.Золзаяа, М.Дорждагва, Э.Энхбаяр, Ш.Алтантуяа, Р.Адъяа нар тогложээ.

Миний хайр уран сайхны кинондаа зориулан кино уран бүтээлчид Хайрт минь нэртэй дууг бүтээжээ. Дууны үгийг Guys А.Төгсбаяр, аяыг Хишигбүрэн бичсэн байна. Дууг СУИС-ийн оюутан Оюунтүлхүүр дуулсанг хүргэж байна.