2014/07/25

Marvel-ийн Avengers 2 буюу Avengers: Age of Ultron киноны шуугиан тариад байгаа баннер

Marvel кино компанийн бүтээл 2012 онд дэлгэцнээ гарсан Avengers киноны үргэлжлэл анги Avengers 2 буюу Avengers: Age of Ultron киноны маш сонирхолтой баннер гараад байна. Сонирхолтой гэсэн учир нь тэд энэхүү зурагт хуудсаа дэлгэхдээ хэсэгчлэн хүргээд байгаа юм. Одоогийн байдлаар Iron Man, Captian America, Scarlet Witch болон Black Widow-ийн хэсгийг дэлгээд байна. Кино сонирхогчид хоосон хэсэгт хэн хэн байгааг таамаг дэвшүүлсээр байна. Харин таны таамаг ямар байна вэ?



Avengers: Age of Ultron киноны найруулагчаар  Joss Whedon ажиллаж байна. Дүрүүдэд Robert Downey, Jr., Chris Hemsworth, Mark Ruffalo, Chris Evans, Scarlett Johansson, Jeremy Renner, Samuel L. Jackson, Aaron Taylor-Johnson, Elizabeth Olsen, James Spader нар. Кино ирэх 2015 оны 5-р сарын 1-нд дэлгэцнээ гарна.