2014/07/24

Legendary кино компанийн Warcraft киноны албан ёсны лого

Кино сонирхогчид болон видео тоглоом сонирхогчдын дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа Warcraft киноны шинэ мэдээлэл ирлээ.  Өнгөрөгч шөнө Legendary кино компани World of Warcraft тоглоомоос сэдэвлэн Duncan Jones-ийн найруулж буй Warcraft киноны логог танилцуулжээ. Мөн Doomhammer, Dragon Sword, Lion Shield гэсэн зэвсгүүдийг дэлгэсэн байна.

Warcraft кинонд Paula Patton, Travis Fimmel, Dominic Cooper, Ben Foster, Toby Kebbell, Rob Kazinsky, Daniel Wu, Clancy Brown нар оролцож байна. Кино ирэх 2016 оны 3-р сарын 11-нд нээлтээ хийнэ.