2014/07/08

"КИНО КАФЕ"-д тухлан саатахыг урьж байна


Танд "кафе" гэх нэр томъёо танд юуг санагдуулж байна вэ? Мэдээж зоогийн газар, кафе эсвэл интернэт кафе гэх мэт бидний хэдийнээ танил болсон үйлчилгээний газрууд хамгийн түрүүнд толгойд буух бизээ. Харин танд энэхүү мэдээллээрээ "КИНО КАФЕ"-г танилцуулж байна.

Хүссэн киногоо зөвхөн хүссэн хүмүүстэйгээ үзэх гайхалтай боломжыг та бүхэнд олгох "КИНО КАФЕ" үзэгч, үйлчлүүлэгчиддээ үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа юм байна.

Кинотеатруудад кино үзэхэд үүсдэг тухгүй байдлуудаас бүрэн ангижирч, хамгийн дотно хүмүүстэйгээ, найз нөхөдтэйгөө, анги хамт олонтойгоо цомхон хэмжээнд ая тухтай орчинд Surround 7.1, 5.1 болон стерео дуугаралтаар дуртай киногоо сонгож үзээрэй. Мөн кино үзэхийн сацуу халуун кофе, бейкери болон амтат хоолуудаар давхар үйлчлүүлэх боломжтой.

Кино сонирхогчдын тухлан саатах орчин – "КИНО КАФЕ"
Хаяг: МУИС-2 ард Япон монголын төвийн хойно ШиХиХуТуг ДС зүүн талд Green House https://www.facebook.com/kinocafemongolia