2014/07/23

Jurassic World, Teenage Mutant Ninja Turtles кинонуудын шинэ poster

Кино сонирхогчид болон уран бүтээлчдийн хувьд томоохон кино наадам болж хувираад байгаа San Diego-ийн Comic-Con үргэлжлэн явагдаж байна. Энэ наадмын үеээр шинээр гарах кинонуудтай холбоотой шинэ соргог мэдээлэл өдөр бүр цацагдаж байдаг. Өнгөрөгч өдрүүдэд гэхэд л Юрын галавын цэцэрлэг франчайзийн үргэлжлэл болон гарах  Jurassic World  киноны анхны Teaser poster дэлгэгдлээ. Тус киноны найруулагчаар Colin Trevorrow ажиллаж байгаа бөгөөд тэрээр өөрийн twitter-ээр энэхүү poster-г цацжээ. Jurassic World кино ирэх 2015 оны 6-р сарын 12-нд нээлтээ хийнэ.


Мөн л Teenage Mutant Ninja Turtles франчайзийн шинэ анги болох Teenage Mutant Ninja Turtles киноны шинэ poster гарсан. Өмнөх удаад тэдний дүрүүдийн poster цацагдаж байсан бол энэ удаад багаарааа харагдах poster-ийг Paramount Pictures кино компани үзэгчдэдээ хүргэлээ. Teenage Mutant Ninja Turtles кино ирэх 8-р сарын 8-нд нээлтээ хийнэ.