2014/07/23

Идэвжавхлан - Цэн тогоруу киноны дуу

МУГЖ Н.Батцэцэг, найруулагч О.Машбат нар АНУ-д кино найруулагчийн мэргэжил эзэмшсэн хүү М.Ивээлийнхээ хамт "Цэн тогоруу" гэх уран сайхны кино бүтээж байгаа. Киноны найруулагчаар М.Ивээл, зохиолчоор М.Бишрэл, М.Ивээл нар, продюсераар Н.Батцэцэг ажиллаж байна. Дүрүүдэд Э.Идэрболд, Б.Оюун-Эрдэнэ, АЖ Д.Мэндбаяр, МУГЖ Гүрсэд, Магсаржав,Нэргүйбаатар, Батцэцэг нар оролцож байна

Уг киноны зураг авалтыг Архангай аймгийн Батцэнгэл суманд авч дуусаад байгаа юм. Кино багийнхан киноны дуугаа бэлэн болгож цацаж эхлээд байна. Тус дууны үгийг Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, аяыг  хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр бичсэн байна. Дууг залуу дуучин П.Идэржавхлан дуулжээ.

"Цэн тогоруу" уран сайхны киног ирэх намраас дэлгэцнээ гаргахаар төлөвлөжээ.


Баруун гараас Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, дуучин П.Идэржавхлан, "Анир"студийн Б.Алтанхуяг, киноны найруулагч М.Ивээл