2014/07/08

"Хурмастын дайчид" монгол хүүхэлдэйн кино бүтээгдэж байна

Хүүхдэд зориулсан уран бүтээл өдрийн од мэт ховор хийгдэх болсон энэ үед Tsog Pictures кино компани зоримог алхам хийгээд байна. Тэд "Хурмастын дайчид" нэртэй бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино төслийг эхлүүлээд байгаа юм. Хүүхдийн кино тэр дундаа хүүхэлдэйн кино хийнэ гэдэг бол маш их хүч хөдөлмөр шаардаж бүтдэг бүтээл. Тиймээс кино уран бүтээлчиддээ ITISMOVIE.mn сайтын зүгээс амжилт хүсч байна.




"Хурмастын дайчид" хүүхэлдэйн киноны найруулагч,зураачаар Г.Батмөнх, зохиолчоор В.Баатархүү, хөгжмийн зохиолчоор Б.Мөнхболд, продюсераар Б.Идэрзолбоот нар ажиллаж байна.