2014/07/31

Deadpool-н алдагдсан бичлэг нийтэд ил боллоо

Deadpool бүрэн хэмжээний кино төслийн хувь заяа хаашаа эргэх нь одоогоор тодорхой болоогүй байгаа ч 3 жилийн өмнө хийсэн туршилтын кино зураг авалтын бичлэг нийтэд ил болсон байна. Энэ төслийн найруулагчаар 2011 онд визуал эффектийн хаан гэгддэг найруулагч Tim Miller сонгогдож байсан юм. Харин киноны Wade Wilson-ы дүрд жүжигчин Ryan Reynolds дахин дүр бүтээх болсон. Түүний хувьд энэхүү баатрыг X-Men Origins: Wolverine дээр өмнө нь амилуулж байсан билээ.


DEADPOOL - Official Test Footage [HD] Ryan... by movietrailerz
20th Century Fox уг киног хийх эрхийг эзэмшдэг бөгөөд одоо болтол төслийн багийн бүрэлдхүүн дээр тодорхой шийдэлд хүрч чадахгүй байгаа юм.