2014/07/25

Ben Affleck-ийн Batman-ний шинэ зураг

DC Entertainment кино компани Ben Affleck дүрийг нь бүтээж буй "Batman v. Superman: Dawn of Justice" киноны Batman-ний шинэ зургийг дэлгэлээ. Энэхүү зураг нь Comic-Con дээр явагдаж буй Batman бүтээгдсэний 75 жилийн ойн арга хэмжээнд зориулагдсан байна.

Batman v. Superman: Dawn of Justice киноны найруулагчаар Zack Snyder ажиллаж байна. Дүрүүдэд  Henry Cavill, Ben Affleck, Gal Gadot, Amy Adams, Laurence Fishburne, Diane Lane, Jesse Eisenberg, Jeremy Irons, Tao Okamoto, Holly Hunter нар оролцоно. Кино ирэх 2016 оны 5-р сарын 6-нд хойд америкт нээлтээ хийнэ.