2014/06/30

The Matrix цувралыг бүтээгчдийн эргэн ирэлт Jupiter Ascending киноны trailer

Алдарт The Matrix гурамсан киног бүтээгчид эргэн ирж байна. Ах дүү The Wachowskis-ийнхан энэ удаад Jupiter Ascending гэх сансар огторгуйн түүхт киноны зохиол, найруулга, продюсинг дээр ажиллаж байна. Мөн тус киноны туслах продюсераар The Matrix Reloaded, The Matrix Revolutions кинонууд дээр ажиллаж байсан Grant Hill ажиллаж байна.  Jupiter Ascending кино нь түүний Wachowskis-ийнхантай хамтарч байгаа 7 дахь уран бүтээл болж байгаа ажээ.


Киноны гол дүрд Mila Kunis (Дэлхий дээр төрсөн харуул), мөн Channing Tatum (хүн, чонын DNA-тай бүтээгдсэн ангууч) тоглож байна. Кино ирэх 2015 оны 2-р сарын 6-нд нээлтээ хийнэ.