2014/06/24

Teenage Mutant Ninja Turtles киноны шинэ poster

Хүүхэд багачуулын тэр дундаа эрэгтэй хүүхдүүдийн үзэх дуртай Мэлхий нинжа цувралыг Paramount Pictures кино компани Nickelodeon Movies-тэй хамтран бүрэн хэмжээний уран сайхны кино гаргаж байгаа. Teenage Mutant Ninja Turtles кино ирэх 8-р сарын 8-нд нээлтээ хийх бөгөөд уг киноны шинэхэн poster гарсан байна. Киноны найруулагчаар 2012 оны Wrath of the Titans киног найруулсан залуу найруулагч Jonathan Liebesman ажилласан.


Гол дүрүүдэд  Megan Fox, Johnny Knoxville, Pete Ploszek, Noel Fisher, Jeremy Howard, Alan Ritchson, Danny Woodburn, Tony Shalhoub, William Fichtner, Will Arnett, Minae Noji, Whoopi Goldberg, Abby Elliott нар тоглож байгаа. Кино багийнхан hollywood-ийн сайхан бүсгүйчүүдийн нэг Megan Fox-г оролцуулсан нь кино маркетингийн үр дүнтэй сонголт болж байх шиг байна. Сонирхуулахад тус киног Michael Bay продюсерлаж байгаа.