2014/06/12

Нүгэлт хотын үргэлжлэл Sin City: A Dame To Kill For киноны шинэ trailer

Маш эрсдэл гаргаж хийсэн шийдэлтэй Sin city (2005 он) киноны дараагийн ангийн бүтэн trailer гарсан байна. Мэдээж энэ анги ч гэсэн кино уран бүтээлчдийн эрсдэл алхамын үр дүнд бүтлээ. Хийцийг өмнөх ангийн нэгэн адил байхаар төлөвлөж бүтээсэн бөгөөд өнгө зураг авалтыг өмнөх ангийг бүтээсэн арга барилаар хийсэн бол 3D хослолыш шинэчлэн оруулсанаараа онцлог болж байна. Sin City: A Dame To Kill For киноны хувьд үзэгчдийн хүлээж байгаа киноны нэг боловч хит болно эсвэл огцом дээш унана гэсэн шинжээчийн таамаг дагалдаж байгаа.


Ямартай ч Robert Rodriguez, Frank Miller нар киногаа бүтээгээд дуусч байна. Ирэх 8-р сарын 22-нд нээлтээ хийх энэхүү киноны албан ёсны бүтэн trailer гарсанг хүргэж байна. Jessica Alba, Rosario Dawson, Jaime King, Jude Ciccolella, Powers Boothe, Mickey Rourke, Clive Owen, Bruce Willis, Eva Green, Josh Brolin, Jamie Chung, Joseph Gordon-Levitt, Dennis Haysbert, Marton Csokas, Julia Garner, Juno Temple, Ray Liotta, Stacy Keach, Christopher Meloni, Lady Gaga, Jeremy Piven, Crystal McCahill гэсэн оролцсон жүжигчдийг харвал  оддын цуглуулга болж чадсан гэж хэлж болохоор байна.