2014/06/25

Predator франчайзийг дахин бүтээнэ

1987 онд анхны анги нь бүтээгдэж байсан Predator, улмаар 1990 онд удаах анги Predator 2, 2010 онд Predators гэсэн нэртэйгээр бүтээгдэж байсан Predator франчайзийг дахин эхлүүлэхээр Shane Black сонирхож байгаа гэнэ. Тэрээр хамгийн анх Predator кинонд бяцхан дүр бүтээж байсан байдаг. Shane Black сүүлд 2013 онд Iron Man 3 киноны зохиол найруулга дээр ажилласан туршлагатай нэгэн.


THR-ийн мэдээллэж байгаагаар бол Shane Black шинээр бүтээх Predator киноныхаа ноорог зохиолыг биччихсэн байгаа гэнэ. 20th Century Fox кино компани ч энэ дээр түлхүү ажиллаж эхлээд байна.